Сайн байна уу? Бүх уншиж байгаа хүмүүсд сайн сайхныг хүсье. Би 28тай залуу манай эхнэр бид 2 ерөөсөө таарахгүй хэрүүл хийдэг. Анх бүх зүйл хоосон хардалтаас эхэлсэн.

Энэ хардалт 2 жил надад үнэн ядаргаа санагдаж байна. Хэрүүл болгонд эхнэрийн орилоон хашгираан дунд хүүхэд минь зовж байна. Надад одоо эхнэрээ гэх хайр алга. Түүний байнгийн намайг шалгах байдлаас залхаж байна. Би салъя гэж бодох боллоо яагаад гэвэл хүүхэд маань хэрүүл дунд нүд нь бүлтэгнээл хөөрхий. Ингэж өөрсдийгөө зовоож хүүхдээ айлгаж айдастай болгож байхаар эртхэн дээрээ салий гэж бодхийн. Ирээдүйд миний хүүхэд ийм амьдрал дунд ямар хүн болох бол гэхээс санаа зовж байна. Хоёрын хооронд амьдрал дунд хүүхдээ байлгаснаас холоос сайн аав байвал яах бол гэж бодхиймдаа. Та бүхэн санал бодол, туршлага гээд бүх зүйлээ хуваалцаарай.