Сайн байцгаана уу. Би одоо 25 настай хувийн компанид ажилладаг залуу. Одоогоор ганц бие, 1 жил үерхсэн охиноосоо салаад 1 жил болж байна.

Одоохондоо найз охинтой болох бодол алга, ойрын хоёр гурван жилдээ нэг ёсондоо зорьсон зорилгодоо хүрэх хүртлээ эхнэрийн төлөвлөгөө байхгүй. Гол асуудал юу вэ гэхээр би нэг тийм байж болохгүй гаж зүйлд дурлаад байна. Хүнтэй ярилцахаас ч санаа зовмоор. Би эгчмэд бүсгүй сонирхоод байна. Эгчмэддээ 4, 5 насаар эгч биш бүр 15, 20 насаар эгч бүсгүйчүүдийг… Мэдээж сонирхохдоо хайр дурлал талаасаа биш нөгөө харилцааны талаасаа.. Аль хоёр жилийн өмнөөс ингэх болсон,одоо бүр даамжраад юм л бол эгчмэд бүсгүйг боддог болчихлоо.. Өөрийгөө энэ байдлаас хичнээн татаж авах гээд ерөөсөө чадахгүй байна.. Жишээ нь гудманд 20 гаруй насны үнэхээр сайхан бүсгүй 40 орчим насны ээж нь гэмээр хүнтэй явж байвал ээжийг нь хараад байх юм… ёстой зүрхшээмээр.. бас ичмээр..

Анх сонирхоод л ингээд байна гэж бодоод найз охиноосоо салсны дараа өөрөөсөө бараг 20 эгч хүүхэнтэй жиг ургуулаад бүр сексийн харилцаанд орсон тийм ч сайхан байгаагүй ч энэ бодлыг минь тэр явдал улам бүр даймжруулсан.. тэрнээс хойш ямар нэгэн байдлаар эгчмэд бүсгүйтэй харилцаа тогтоогоогүй.. одоо ажил хэргийн шугамаар эгчмэд бүсгүйчүүдтэй байнга уулзаж байна. Ажлын ярианы хажуугаар мөнхийн тэднийг хүсээстэй, ор дэр бодоостой. Ажлын шугамаар уулздаг нэг эгч байна.. сүүлийн үед тэр бид хоёрын харилцаа хэвийнээс хэтрэх гээд байдаг болсон.. гол нь дотно холбоо тогтоож болохгүй шалтгаан нь тэр нөхөртэй бүсгүй.. хэрэв нөхөргүй байсан бол аль хэдийн учир ургуулах байсан.. одоо ахиад л өмнөх шиг орчин бүрдэх аваас би өөрийгөө барьж дийлэхгүй гэдгээ мэдрээд байна..

Өөр ямар нэгэн сексийн харилцаа байхгүй учир үе үе гар хангалга хийнэ, хийхдээ байнга нас хол зөрүүтэй хүмүүсийн порно үзэж, өмнө нь уулзсан ярилцсан эгчмэд бүсгүйчүүдээ төсөөлдөг.. Сүүлийн үед бүр орой болгон шахуу хийдэг болсон,, Өөрийн үеийн охидуудтай уулзаж үзсэн, бүр хальт үерхэж үзлээ цаанаа л нэг тийм онцгүй байгаад байхын ганц нэг уулзаад ярьж хэлж байгаа зүйлс байгаа байдлыг нь сонсохоор дургүй хүрээд л..

Саяханы нэг өдөр найзуудтайгаа шоудлаа үнэхээр дажгүй 3 охинтой танилцаад, үргэлжүүлээд явлаа, хандраад байсан нэг охинтой нь секс хийлээ, орондоо ёстой урьд хожид үзээгүй мундаг амьтан байлаа.. гэвч би тэрэнтэй унтаж байхдаа нөгөө эгч хүүхнийг бодоостой, хийж дуусасныхаа дараа бас л эгчмэд хүүхэн бодоостой, ахиад хийхдээ хүртэл эгчмэд хүүхэн бодохоор л босоостой… Найзууд таньдаг мэддэг хүмүүсээсээ эгчмэд бүсгүйн талаар асуухаар 4, 5 нас бол байх штээ гэхийн, энд тэнд бичсэн зүйл харахаар эрэгтэй хүнд нэг тийм үе байдаг л гэх юм.. даанч минийх ер засрахгүйнээ, одоо бүр нервтдэг болоод байна.. бүр бачимдаад энэ бодлоос энэ үйлдлүүдээс яаж салах вэ, туслаарай хүмүүсээ