Байгуулагдсан цагаасаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан зүтгэж байгаа “Голден жим”фитнес клуб гуравдахь салбараа албан ёсоор нээлээ.

Тодруулбал, тус клубын гуравдугаар салбар нь Тэнгис кино театрын урд байрлах Виктория центерд нээгдэж  салбартаа шинэ тоног төхөөрөмжөө суурилуулж үйлчилүүлэгчээ хүлээн авахад бэлэн болсон байна.

Солонгос улсын New Tech Trading компанид хамгийн сүүлийн үеийн загвараар Голден жим фитнес клубт зориулан захиалж хийлгэсэн тоног төхөөрөмж нь фитнес сонирхогч залуусыг тав тухтай хичээллэх боломжийг бүрдүүлж өглөө.

Энэ жилийг гэр бүлийн жил болгосонтой холбогдуулан "Голден жим" фитнес клубээс 3 салбартаа гэр бүлээрээ илүүдэл жингээ хасах уралдааныг 2 сарын хугацаатай зарласан.

Мөн ахмадууд болон хүүхдүүдэд үнэ төлбөргүй хичээллэх боломжийг олгож байгаа гээд 5 жилийнхээ ойн хүрээнд олон нийтэд зориулсан олон шинэлэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаагаа тус клубын хамт олон дуулгасан юм.