ЭМЯ-аас өдөр бүр  11:00 цагаас мэдээлэл хийж байгаа. Энэ үеэр 2020.03.30-ны өдөр тусгаарлагдсан 7 хүний хариу сөрөг гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Мөн уушгины хатгалгаатай иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авахад сөрөг гарсан байна.

Өнөөдрийн байдлаар 218 хүн ХӨСҮТ-д шинжилгээ үзлэгт хамрагдаад байгаа ажээ.

Мөн КОВИД-19 халдвар авсан Монгол болон Франц иргэнд захиа илгээж урам өгсөөр байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцлов.

Маргааш буюу 2020.04.01-ны өдөр Катараас  42 хүн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа бөгөөд тусгаарлах юм байна.