“Маскаа зүүцгээе” аяныг энэ сарын 12-ноос 5 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон орон даяар өрнүүлээд байгаа билээ.

Улсын онцгой комиссоос гаргасанн шийдвэрийн дагуу амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох заалттай. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, торгох эрхийг цагдаагийн албан хаагчдад олгосон. Тиймээс энэ шийдвэр өнөөдрөөс ийнхүү албан ёсоор хэрэгжиж байгаа юм. 

Үүнээс гадна нийслэлийн 173 хорооны 1525 хэсгийн байцаагчийг сургалтанд хамруулж, цагдаагийн үүргийг давхар биелүүлэх эрхийг олгожээ.