УОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдахаар товлолоо. Хуралдаанаар энэ сарын 30-нд дуусах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хөл хориог сунгах эсэхийг хэлэлцсэн юм. 

Өнөөдрийн Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурлаар дараах шийдвэрийг гарган 5-р сарын 31-нийг дуустал "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх" хугацааг сунгалаа.

Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон байгаа билээ. Тиймээс энэ асуудлаар дахин хуралдаж хугацааг ийнхүү сунгалаа.