Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өчигдөр /2020.07.10/ “Хүй долоо” худагт хязаалан, шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлуулсан. 

Хурдан морины бусад насны уралдаан өнөөдөр, маргааш хөтөлбөрийн дагуу явагдана. Хурдан морины уралдааны хөтөлбөр хуваарийг хүргэж байна. 

Хөтөлбөр

2020.07.11-ны өдөр

  • 07:00-11:00 Азарга
  • 12:00-15:00 цагт Их нас
  • 16:00-19:00 Эрлийз дээд насны морьд

2020.07.12-ны өдөр

  • 07:00-11:00 Соёолон
  • 12:00-14:00 Дааган
  • 15:00-16:30 Эрлийз бага насны морьд

2020.07.13-ны өдөр

  • 07:00-11:00 Хязаалан
  • 12:00-14:30 Эрлийз дунд насны морьд
  • 15:00-18:00 Шүдлэн

Бид уралдааны талаар эргэж мэдээлэх болно.