Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол молекул биологийн шинжилгээгээр батлагдлаа.

Өвчтөний биеийн байдал маш хүнд, 1-р хавьтлын 25 хүнийг хяналтад аваад байгаа ба мэргэжлийн эмч нарын баг голомтод ажиллаж байна. Энэ онд батлагдсан тав дахь тохиолдол нь энэ бөгөөд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймагт хөл хорио тогтоожээ. 

Иймээс ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, үхсэн болон нохой зууж ирсэн тарваганд хүрэхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.