Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийг АТГ-д шалгуулж, хүү Г.Аранзалын "Penterra" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа Н.Өнөрцэцэг болон өмгөөлөгч Б.Эрхэмбаяр гар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Б.Эрхэмбаяр: Талууд 7 үйл баримт дээр маргасан.

1. Тэтгэвэрт гарах цаг нь болчихоод байхад яагаад ажилаа чөлөөлж өгөхгүй байгаа вэ? Гэх асуудлыг шүүхээс хүлээн зөвшөөрсөн

2. МУ-ын засгийн газраас Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар ажиллаж байсан алтны компаниудын үйл ажиллагаа шалгасан. Үүнд Д.Гэрэлийн хүүгийн нэр дээрх компани хамрагдсан уу? Үгүй бол шалгах  хэрэгтэй гэж үзсэн. Шалгалтаар хамрагдаагүй нь тогтоогдсон. Хүүгээрээ дамжуулж гурван компанийг иргэдээс нууж чадсан нь батлагдсан. Нотлох баримтад тулгуурлан сэтгүүлч Өнөрцэцэг ТЕГ-ын дарга асан Б.Гэрэлийн нэр хүндэд халдаагүй гэдгийг шүүх тогтоосон.

Өнөрцэцэг : “Тус компанид ажилладаг байсан эрдэнэт хүний амь нас эрсдсэн. Яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм?. Би огт юм зохиож бичээгүй бүгд баримт нотолгоонд тулгуурласан. Сэтгүүлчийг баримт дэлгэхээр нэр хүндэд халдсан гээд шүүхэд өгчихдөг. Хоёр гурван жил шалгаж сэтгүүлчийн зөв байсан нь тогтоогддог. Дарга нар хариуцлага хүлээдэггүй. Энэ нөхцөл байдлыг халмаар байна. Би үүнтэй хатуу тэмцэнэ. Хүүгийнхээ нэр дээр бүхэл бүтэн 3 компани нуусан байхан АТГ мэдээгүй. Ажилаа хиймээр байна” гэв.