Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзаж "Спутник-V" вакцины үнэ өртөг, ханган нийлүүлэлт болон вакцинжуулалтынх нь явцын талаар ярилцлаа.

Тэрээр энэ тухайгаа: "Монгол Улсад "Спутник-V" вакциныг өртгөөс нь бага үнээр нийлүүлэх, хамгийн ойр байрлах  хоёр эх сурвалжаас хангах боломжтойг хэлж байна. 

Бүх нийтийн вакцинжуулалт Москва хотод өнгөрсөн долоо хоногоос  эхэлсэн, ДЭМБ-т бүртгүүлэх явц зохих шатанд хэрэгжиж яваа талаар Элчин сайд мэдээллээ" гэв.