УИХ-ын гишүүн Засгийн гишүүний давхар алба хашиж болохгүй гэсэн хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжих нь зүйтэй гэж санал өгсөн нэр бүхий дөрвөн гишүүндээ Ардчилсан нам хариуцлага тооцож эхлэв бололтой. 

Өчигдөр тус намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг ардчилсан намаас хөөх шийдвэр гаргасан байна. Гэхдээ түүнд ямар үндэслэлээр ийм хариуцлага оноох болсон тодорхойгүй байна. Хяналтын ерөнхий хорооны дараах шийдвэрийг ирэх долоо хоногт Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд зөв гэж үзвэл намын дарга Н.Алтанхуягт шийдвэрийг илгээж Н.Алтанхуяг шийдвэрээ гаргах ажээ. 

УИХ-ын гишүүн Р.Бурмаа нь жагсаалтаар УИХ-д сонгогдсон билээ. Харин давхар дээлийг тайлах нь зүйтэй гэж санал өгсөн Х.Баттулга, М.Зоригт, н.Батзандан нарын гишүүд тойрогт нэр дэвшиж сонгогдсон юм.

АН-ын 2012 оны УИХ-ын сонгуульд жагсаалтад Р.Бурмаагийн ард ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ жагсаж байсан билээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтад нэр дэвшиж байсан УИХ-ын гишүүдийг эргэн санавал:

1.    Н.Алтанхуяг
2.    З.Энхболд
3.    Х.Тэмүүжин
4.    Ч.Сайханбилэг
5.    Д.Эрдэнэбат
6.    Ш.Түвдэндорж
7.    Р.Бурмаа
8.    Ц.Баярсайхан
9.    Р.Гончигдорж
10.    М.Батчимэг
11.    Б.Мэдрээ
12.    Л.Гансүх
13.    Б.Ургамалцэцэг
14.    А.Гансүх
15.    Г.Байгальмаа
16.    П.Ганхуяг
17.    Х.Батырбек
18.    Р.Эрдэнэбүрэн
19.    З.Нарантуяа
20.    Ж.Батболд
21.    С.Сувдаа
22.    Л.Пүрэвсүрэн
23.    Ц.Энхтуяа
24.    Б.Баттүвшин
25.    Д.Үүрийнтуяа
26.    Б.Батбилэг
27.    Ц.Оюундарь
28.    Б.Ариунболд