Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн гудамжны 1 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Монгол Сата интернэшнл” ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд П. Жасрайн гудамж буюу Төмөр замын эмнэлгийн уулзварыг 2014 оны 5 дугаар сарын 10-ны 08:00 цагаас эхлэн хааж, зам сэтлэх бөгөөд борооны ус зайлуулах шугамын холболтыг хийж 5 дугаар сарын 12-ны 08:00 цагт нээхээр боллоо.