Жүдо бөхийн эрэгтэй 81 кг-ийн жинд Монгол улсын жүдоч Сайед Моллай Казахстаны бөхийг иппон үнэлгээгээр ялж эхний ялалтаа авсан билээ.

Сайед Моллай шөвгийн наймын эрхийн төлөө Азербайжаны Мурад Фатиевтэй барилдаж нэмэлт цагт вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө ялснаар дараагийн шатанд шалгарч, шөвгийн наймд үлдлээ.