Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас "Ерөнхийлөгч асан Х.Баттулгын томилсон прокурор Ц.Элбэгдоржийг яллах хүсэлгүй байгаа нь тодорхой боллоо" гэх мэдээлэлд тайлбар өгчээ.

Тус байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгоогүй гэж мэдээллээ.