Би хэрхэн үсээ арчилдагаасаа хуваалцъя. Хэдийгээр их олон янзын арчилгааны аргууд хэрэглэдэг боловч хамгийн үр дүнтэй байдаг аргаасаа хуваалцъя. Энэ гэртээ өөрөө найруулдаг маск нь үсний ургалтыг дэмжиж, уналтыг багасгана, халуун индүү сэнсэнд гэмтсэн үсийг эмчилнэ, өнгийг сэргээж гялалзуулахаас гадна бас ширэлдэж орооцолдохыг нь багасгадаг.
Хэрэг болох зүйлс:
1. Тал боловсорсон банана жимс
2. 1 өндөг
3. Тал боловсорсон зөөлөн авокадо. Авокадо маш сайн чийгшүүлэхээс гадна хамгийн эрүүл тослогийг агуулсан байдаг учраас гадаадаас Argan Oil, Coco oil зэрэг үнэтэй бүтээгдэхүүн захиалж авахыг оролж чаддаг.
4. 2 амны халбага Extra Virgin оливын тос.

Банана, авокадо 2оо сайн нухаад оливын тосоо нэмнэ. Тусдаа аяганд өндгөө сайн хутгачихаад зуурмаг дээрээ нэмээд холино.
Одоо хуйх, болон үзүүр хүртэл жигд түрхэж өгнө. Ингээд л боллоо.
30 минутын дараа угаахдаа ХҮЙТЭН БҮЛЭЭН усаар угаана. Халуун, эсвэл хэт хүйтэн усаар угааж болохгүй. Миний хувьд 2 удаа шампуньдаж арилгадаг.