3239580d538f6727big

Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн хичээлийн төв байранд өчигдөр 20.00 цагийн үед гал гарчээ. Галын дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллан, шуурхай унтраасан байна.

Гал тус байрны хоёр давхарт гарсан бөгөөд хичээлийн байранд байсан оюутнуудыг гадагш гаргаж, байрыг яаралтай чөлөөлж, аюулгүй болгожээ. Галын шалтгаан, нөхцөлийн талаар ОБЕГ-аас өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.