Өнгөрсөн ням гарагт  Төв аймгийн Зуунмод хотод байрлах  "Шунхлай" ШТС-ын түгээгч эмэгтэйг  ажлын байран дээр нь хөнөөжээ. Талийгаач нь 35 настай н.Ц гэдэг бөгөөд түүнийг шунахайн сэдлээр хөнөөсөн байна. Учир нь талийгаачийн  хэвлий, хүзүүн тус газар нь хутгалж, тэр өдрийн орлогыг авсан байна. Хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч нар шалгаж байгаа бөгөөд  гэмт хэрэгтэн эрэн сурвалжилж эхлээд байна.