Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрт тохиолдоод байгаа нэг зүйлийн талаар та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм.

Би одоо 26 настай 2 их сургууль төгсөж одоо төрийн байгууллагад ажилладаг энгийн л нэг эмэгтэй ажилдаа хамаг анхаарлаа хандуулсаар ажил гэр гэсэн маршруттайгаар явсаар нэг л мэдэхэд гэр бүл зохиож үр хүүхэдтэй болж амжаагүй л явна. Оюутан байхдаа дээд ангийнхаа нэг залуутай үерхдэг байсан тэр залуу маань сургуулиа төгсөөд нутагтаа очиж ажиллахаар яваад энхэр хүүхэдтэй болж тэндээ амьдарахаар болж байгаа мэдээг нэг л өдөр найзаас нь авсан тэр цагаас хойш эрэгтэй хүнд итгэх итгэл маань ор мөргүй болсон гэж хэлж болох байх. Тэр явдалаас хойш 3 жил гаран болж байгаа энэ хугацаанд эрэгтэй хүнээс хол хөндий зөвхөн ажилаа л сайн хийх хэрэгтэй гэж бодоод л явлаа.

Гэтэл сүүлийн үед нэг залуу маш ихээр таалагдаж эхлээд байх юм тэр залуутай өнгөрсөн 3-н сараас хойш харилцаж байгаа түүний ярьж хэлж байгаа нь нэг л энгийн бас их ухаантай юм шиг санагддаг. Гэхдээ энэ залуу их сонин нэг бол холбоо бариад л сүйд байх юм нэг болохоор хэдэн өдөр хоногоор таг алга болчих юм. бүүр хөдөө гадаа яваад завгүй байгаа юм болов уу гэхээр фэйсбүүк мессенжерт байнга л байгаад байдаг тэгсэн хэрнээ таг л байгаад байдаг. Найз нөхдөөс тандаад асуухаар уулздаг холбоо барьдаг эмэгтэй байхгүй л гэх юм . Миний хувьд гэхээр би эмэгтэй хүн гэдэг үүднээсээ түүнрүү хэзээ ч түрүүлж холбоо барьдаггүй л дээ түрүүлж хoлбоо барихыг хүсдэгч бардам зандаа хөтлөгдөөд байх юм.

Яах ёстой юм бол доо . Эцэст хэлэхэд тэр бас нэлээд их зантай бардам талдаа залуу л даа.