Өнөөдрийг хүртэл  нөхөртөө итгэж, хайрлаж, байгаа бүхнээ зориулсан.  Хайран цаг хугацаа, сэтгэл зүрх минь. Миний хойноос 2 жил гүйж, 3жил үерхэж, 5 жил хамт амьдарсан миний амьдралын 10 хайран санагдаж байна. 

Нөхөр бид 2 хэн хэн нь ажлын шаардлагаар хөдөө, гадагшаа томилолтоор явдаг. Хэн хэндээ итгэдэг болохоор шөнө утас нь дуугарахаас бусад үед нөхрөө хардаж үзсэнгүй.  Тэгтэл нөхөр  маань өнгөрсөн нэг жилийн турш  ажлынхаа хүүхэнтэй явалдаж өнөөх нь жирэмсэн болсон юм гэнээ.  Тэрийг нь би нөхрөөсөө биш тэр нууц амрагаас нь мэдлээ.  Нөхөрт хэлсэн чинь юу яриад байгаа юм гээд юу ч бологүй юм шиг байх юм. Ажлынх нь хүүхэнд итгэхгүй байна гэсэн чинь чаталсан чатаа үзүүллээ. Өдөр цайны цагаар уулзаж надад смс ээ үзүүлэхээр болсон.

Нөхрийн ажлынхан хааяа нэг ирдэг байсан. Тэгэхэд тэр хүүхэн байдаг л байсан. Тэр хүүхэн  намайг  өнгөрсөн хугацаанд хуурч  чадсан болохоор намайг тэнэг хүн шиг л харж өрөвдөж байсан байхдаа гэж бодохоор нөхөртөө гомдож байна.  

Хэрвээ тэр хүүхэн нь үнэхээр жирэмсэн байвал би яах вэ? Яахаа ч мэдэхээ болилоо