Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг харуулсан, ховор, сонин содон үзмэртэй музей байгуулагдлаа. Анагаахын шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан: “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэд Монголын уламжлал анагаах буюу эрт дээр үеийн түүхтэй Монгол анагаахыг 90-ээд оноос сэргээж бий болгосон. Түүхэн үеийн эртний уламжлал болон одоо шинэ цаг үеийн түүх уламжлалыг гаргасан үзвэрийн танхим байгуулагдлаа. Энэ нь эртний уламжлалаа хадгалж үлдэх ёстой. Мөн Монголын анагаах ухааныг дэлхий ертөнцөд гаргах талаар бид нар энэхүү үзэсгэлэнгээ Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хийж байна. Манай Монголчуудыг эрүүл саруул, хүчирхэг болгож байсан тэр түүхт анагаах ухааныг сэргээж Монголын ард түмэнд хүртээл болгох талаар Монголд цорын ганц байдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хамт олон тэр дундаа Монголын уламжлалын анагаахын студийн хамт олон өнөөдрийн үзэсгэлэнг нээж байна. Хэдэн жилийн дараа энэ танхим, үзэсгэлэнгүүд өргөжиж Монгол анагаах дэлхийд “брэнд” болтлоо танигдах ажлын эхлэл тавигдаж байна” хэмээн хэлж байлаа.

Тус арга хэмжээнд Анагаахын шинжлэх ухааны дарга болон доктор, профессор, ахмад багш нар гэх мэт олон Шинжлэх ухааны мэргэжилтнүүд хүрэлцэн ирсэн.

 

О.Номин