“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрээрээ олны танил болсон М.Бямбааг өдгөө танихгүй залуус байхгүй бизээ. Түүнийг кинонд тоглосных нь дараа мэргэжлийн бүжигчин байсан гэдгийг нь мэдсэн. Урлагийн өрх толгойлсон ээжүүдийн нэг. Цэмцгэрхэн сайхан бүсгүйг болзоонд урих залуус олон байдаг ч тэрбээр завгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүрсэн гэдэг. Тэгвэл тэрбээр амрагийн харилцаагаа нуухыг нэг их хүсээгүй бололтой.

Тэгвэл бүжигчин бүсгүй маань сүүлийн үед цахим хуудастаа өөрийнхөө хагас нүцгэн амрагтайгаа тэврэлдсэн гэрэл зургаараа "сайхан амраарай" хэмээн мэндчлэх болжээ.