Яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын V бага хурал болж байна. Хуралдаанаар УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах юм. Хуралдаан дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгосон 76 нэр дэвшигчийг танилцуулсан байна.

Хуралдаанаас гарах шийдвэрийг 23:30 цагт МАН-ын байранд мэдээлэл хийхээр боллоо. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа