Нийслэл Улаанбаатар хотод "Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт" зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 14-17-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.