2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 130 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 80 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 11 үүнээс сургуулийн өмнөх насны 7, сургуулийн насны 4, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Санзайн зам “Хуурай мухар” зуслангийн замд T.Rav-4 маркийн авто машины жолооч З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон онхолдож зорчигч 7 наастай эрэгтэй Э, 1 нас 7 сартай Х нарын 3 хүн гэмтсэн.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож байгаа хэн бүхэн анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.