Манай улсын нийслэл хот анх 500 мянган хүн амьдрах тооцоотойгоор баригдаж байгуулагдсан гэдэг. Гэтэл одоо энэ хотод бараг хоёр сая орчим хүн амьдарч байна. Тиймээс хот руу олноороо шуурч байна, хөдөөнийхөн ирлээ гэж шүүмжлэл дагуулдагч ажилтай, орлоготой боломжийн сайхан амьдарч байна. Болохгүй, бүтэхгүй зүйл байгаа ч хот маань уг нь хөгжиж байгаа шүү.

Чингисийн талбай тойроод сентрал таун, шангерила, сэргээн засварлаж Монгол гэх тодотголыг улам бадруулж, огшуулсан гадна, дотоодын хэн ч харсан бишрүүлэх чингисийн хөшөө, морьтой баатарын хөшөөтэй болсон. Гадныхны нүдэнд буудаг бөөрөнхий гэр, тосгон гэх бодлыг ор тас алга болгодог нь манай хотын материаллаг хөгжил. Хотын хаана ч явсан цэвэрхэн, соёлтой, ажилтай иргэд бусдын харц булаам охид, залуучууд байна. Мөн дугуйн зам, шинээр олон газар хар зам тавьж хөгшид буурлууд нарлах сандалтай, налайж л байна.

Нэг үеэ бодвол хогоо хаячих хогийн савгүй байсан ч одоо бол хаа сайгүй хогийн сав болон амран суух сандал байдаг болжээ. Уур уцаар, бухимдсан хүмүүс олноороо зөрж байсан цаг саяхан буюу 1990-2010 он. Цаг нь хүнд байж арга ч үгүй Ардчилсан орон болж төрийн бодлогоор ажиллаж амьдарч явсан ард түмэн аргаа олохгүй явсан. Харин өнөөдөр айл болгон 1-2 машинтай, мөн айл болгоноос 1-2 хүн гадаадад ажиллаж, амьдарч байна. Монголд арай ядан амьдарч байгаад гадагшаа гарч ажиллавал эргээд эх орон, эцэг, эх, үр хүүхдээ гэсээр л эргэн харан ирцгээдэг. Ирээд эх орноо хөгжүүлэхийн төлөө ажиллахыг хүсдэг. Мөн гадны олон орны хүмүүс манай улсад, хандив тусламж үзүүлж бас хөрөнгө оруулан ажиллаж олон айл өрхийн орлогыг нэмэгдүүлж байгаа ч зүйл байна. Тиймдээ ч бид гадагшаа гарч ажиллаж, сурч, аялаж чаддаг болсон.

Нэг үеэ бодвол боловсролгүй хүн гэж бараг байхаа больсон байна. Мөн интернэт ертөнцийг ашиглахгүй залуус гэж байхгүй үүнийгээ дагаад хэл сурах гэж ээж, аавынхаа олсон хэдэн төгрөгөөс ч хүртэх нэгэн байхад боломжийн орлоготой сэхээнтэн айл болгон хүүхдүүдээ 2-3 хэлтэй болгох гэж цэцэрлэгээс нь эхлэн англи, орос хэл заана гэсэн газар руу хошуурцгааж байна. Манайхан л болсон хойно туйлшрах дуртай улс манай хүүхэд англиар чөлөөтэй ярина, орос хэлтэй гэхийг сонсох нэгэн адилхан хэмжээнд очих гэж хүүхдээ сургана. Энэ зан бараг зөв ч юм шиг Монголчууд цаатан гутал гэх 700-1 сая 500 мянгаас дээш үнэтэй гутал, 500-2 сая гаран үнэтэй Iphone 5,6 утсыг ихээр хэргэлдэг болсон байна. Гэхдээ үнэтэй хэрэглээтэй байхын тулд дор бүрнээ ажиллаад л болоод л байна. Гэхдээ туйлшрал гэх арай дэндээд байгааг мэддэг хэрнээ засаж залруулах гэтэл бүгд хошуураад байгаа нь л бусдыгаа татаад байдаг байх.

Харин хөгжин цэцэглэх тал дээр гадны орны хувцаслалт, мөнгөжиж тухлан амьдрахыг дуурайн, авилга, хээл хахуулгүй болчихвол мөн ч хурдан хөгжиж, амгалан тайван амьдрах учиртай юм. Гэхдэ манай улс 10 жилийн дараа илүү ихээр хүнээ хөгжүүлсэн хот болох биз ээ.

М.Буянжаргал