Риогийн олимп үргэлжилсээр байна. Манай тамирчдын тухайд өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 84 кг, 125 кг-ийн жинд хоёр тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, О.Үйтүмэн 84 кг –ийн жинд 22:00 цагаас барилдах бол Ж.Чулуунбат 74 кг-ийн жинд 22:40 цагаас барилдана. Чөлөөт бөхийн хэсгийн барилдаанууд манай цагаар 22:00 цагт эхлэх бол аваргын төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар наймдугаар сарын 21-ний өглөөний 05:30, 06:30 цагуудад эхлэх юм.