​Би 33 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Сэтгэл, тавилан гэсэн 2 зүйлийг хэн ч хэзээ ч өөрчмлж болдоггүй, чаддаггүй гэдэг үгийг сонссоноос хойш сэтгэл тавгүйрхээд байх боллоо.

Миний хань дунд сургуульд багшилдаг. Зөөлөн сэтгэлтэй, нямбай, халамжтай гээд сайн зан чанар олон бий. Гэхдээ нэг том дутагдалтай энэ нь архинд нэвт орсон. Уухгүй байя гээд 7 хоног л тэвчинэ. За тэгээд уугаад эхэлвэл хэдэн хоногоор ч хамаагүй ууна. Сарын 3-4 өдөр эрүүл байх үе зөндөө. Эхэндээ уурладаг, тунирхдаг, аргаддаг байлаа одоо ч тоохоо больж дээ. Тэр хүн надад хамааралгүй юм шиг. Орой ажлаас ирэхэд согтуу хүн унтаж байна. Амьдралын ямар ч асуудалд оролцохгүй. Архи уулаа гээд агсам сосгтуу тавиад хэрүүл зодоон гаргах нь үгүй. Тийм болохоор нь би тэвчээд тэсээд байдаг ч юм болуу? Нөгөө сайхан секс мекс бол өнгөрсийшд. Би их уйгагүй хэрүүл хийдэг байлаа. Би хүн шиг гуйлгаж түүлгэж айлын бэр болмоор байна, хүн шиг хурим найр хийж үзмээр байна, хүн шиг нөхрийгөө дагаж амьдарч үзмээр байна гэх зэргээр. Одоо бол тэгж хэрүүл хийгээд ч хэрэг алга.

Тэртэй тэргүй тэр хүнийг дагуулаад амьдарч байгаа амдарлаа яалтайв дээ. Байрны зээлтэй, машины ч зээлтэй гэхдээ энэ бол нөхөрт хамаагүй л дээ. Би өөрөө л авсан. Би өөрөө л төлдөг. Одоо би ингэж амьдрахаас залхаж байнаа. Хөөгөөд ч явахгүй, эвлэрч амьдрах гээд ч болохгүй нэг л тийм хөндүүр өдөр хоногууд өнгөрсөөр. 2 хүүхэд маань аавыгаа тоохгүй бүх юмаа надтай зөвлөнө.

Болох болохгүйгээ асууна. За тэгээд энэ хүнийг явуулмаар байх юм. Аархины эмчилгаанд явлаа гэхэд архинаас гарч чадах болов уу эсвэл зөнд нь орхиод шүүхээр ороод салах уу мэдэх юм алга…