"Airkreativ" болон "Бид хэд нэгдэл"-ийн хамтын бүтээл болох "Шилжилт" УСК-ны анхны постер гарлаа. Гадаад киноны постер шиг болсон, шинэ залуу уран бүтээлчид оролцон тоглосон гээд олон талаараа шинэлэг болохоор үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.  Монголын ууган үйлдвэрүүдийн нэг болох "Сүү" ХК-ны ивээн тэтгэлэгтэйгээр хийгдэж буй уг кино  ирэх сард нээлтээ хийхээр товлосон байна.