2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10:12 цагт дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Энгэршандын ... тоотод оршин суугч иргэн Э-ийн хонийг барьсан золбин нохойд хийсэн нийслэлийн Мал эмнэлгийн Ариун цэврийн лабраторын 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 131 дүгээр       /Ийлдэс судлал шинжилгээний экспертизийн УБИс 127/ шинжилгээний хариугаар мал амьтны галзуу өвчнөөр өвчилсөн нь тогтоогдсон.

Дүүргийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг яаралтай хуралдаж, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын “Мал, амьтны галзуу өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тухай” А/08 дугаар захирамж гарган тус хороонд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 6 ажилтан, Цагдаагийн хэлтсээс-10, Онцгой байдлын хэлтсээс-8 албан хаагч, дүүргийн Тохижилт үйлчилгээний газраас-18 ажилтан, “Ариун хүнс ХХК“-ын мал эмнэлгээс-5 нийт 47 хүний бүрэлдэхүүнтэйгээр хязгаарлалтын бүс болон дүүргийн төв хэсгийн хороодод  устгал,  ариутгал, эргүүл хяналт, удирдлага зохион байгуулалтын ажлыг явуулж байна.

Энэ хугацаанд: Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийг 1 удаа хуралдуулж,  хороодын Засаг дарга нарт “Мал амьтны галзуу өвчин-“өөс урьдчилан сэргийлж ажиллах чиглэлээр үүрэг чиглэл өгсөн.
Нийт 2 хонь, 259 нохой , 400 ш сум, 240 л шатах тослох материал, 6 кг ариутгалын бодис зарцуулан  162 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийн 37 өрхөд санамж сэрэмжлүүлэг өгсөн байна. Устгасан мал амьтныг 3 дугаар хороо их уурхайн 30 метрийн гүнтэй цооногт булж устгаж байна.  Мал эмнэл зүйн үзлэгээр нэмж илэрсэн галзуу өвчний сэжигтэй мал, амьтны тохиолдол, иргэдээс ирүүлсэн дуудлага гараагүй байна.

Цаашид хязгаарлалтын дэглэм, устгал 01 дүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.