​Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр саяхан ТВ-25 өгсөн ярилцлага олон хүний ундууцалыг хүргэжээ. Түүний ярьсан зүйлс бодит байдалтай огт нийцэхгүй байгааг олон нийтийн сүлжээ сайтаар олон хүн илэрхийлэн дараах материалыг бэлтгэжээ. 

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын "Германы түүхийн хоёр дахь хар толбын" тухай ярихыг сонсоод Герман хүн байтугай монголчууд бид гайхшаа барав. Цөмийн энергийн газрын дарга биш байсан бол энэ галзуу хүний яриа байна гээд өнгөрөөхсөн, харин ийм хариуцлагатай албыг ийм ичгүүргүй, баримт үндэслэлгүй санаанаасаа зохиож яридаг хүн хашиж байгаа нь эмгэнэлтэй.



Баримт 1: Германы "Шпийгел" сэтгүүл: 

Цахилгааныг их хэмжээгээр хэрэглэгч буюу үйлдвэрлэгчид 2012 онд цахилгааныг 2008 онтой харьцуулахад 22% хямд үнээр худалдан авсан байна.

http://www.spiegel.de/wirtschaft/service/strompreise-studie-ermittelt-drastisch-gesunkene-preise-fuer-industrie-a-876192.html

Баримт2: IWR - International Economic Platform for Renewable Energies 

Нарийн тооцоо төлөвлөлттэй Герман оронд үйлдвэрлэчид 2017 онд хэрэглэх цахилгаанаа одоо худалдаж авдаг юм байна: 2017 оны хэрэглээний цахилгааны үнэ одоо 4 цент хүрэхгүй байна. Энэ нь цахилгааны үнийн бууралтын шинэ рекордыг тогтоож байгаа бөгөөд Германы эрчим хүчний үйлдвэлэлтийн илүүдэлтэй хамааралтай юм.

http://www.iwr.de/news.php?id=23553