Өнөөдөр өглөөнөөс эхлэн хүмүүсийн дунд ам дамжин ярьж байгаа зүйл бол НӨАТ-ын урамшуулалын буцаан олголтын мөнгө билээ.

Иргэдийн дансанд оройноос эхлэн орсон мөнгө тэдний өглөө баяртайгаар угтсан юм. Энэ нь маш олон иргэнийг баярлуулж мөн олон хүнийг гомдоосон. Учир нь харамссан иргэдийн хувьд баримтаа бүртгүүлж байх нь минь даанч яав гэж халаглах нь олон байлаа. 

Харин эдгээр олны дундаас хөгжилтэй олон сэтгэгдэлүүд байснаас гадна содон туссан нэг сэдэв бол УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн жиргээ байв. Тэрбээр өнөөдөр орсон НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөрөө үсээ засуулан ногоон цай авч ууснаа ийн бичжээ.