Улаанбаатар хотын хэмжээнд 02-р сарын 15-ний өдрийн 05:00 цагаас 02-р сарын 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас  нийт 2048 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 62, зөрчлийн 1204, согтуугийн 404, зам тээврийн  ослын 378, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тодруулбал нийт 46 гэмт хэргийн  22 нь илэрсэн. Үүнээс танхай 2, хулгай 17, зэрлэг өвс татсан тохиолдол бүртгэгджээ.

Тухайлбал, Баянгол дүүргийн 11-р хороонд оршин суух Н /эр.20н/, БГД-7. хороонд суух Э /эр.25н/ нар нь ”Зэрлэг өвс” татаж байсан хэргийг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хуванцар усны сав 1ш, зэрлэг өвс мэт ургамал 50гр-ыг хураан авч БГДЦХ-2 шалгаж байна 

 Мөн Хан-Уул дүүргийн 11-р хороонд  “Гражид хар тамхи татсан хүн байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 16-нд  авч   шалгахад: ХУД-11 хороонд суух Б /эр.22н/ нь “Зэрлэг өвс”  татаж байсныг ХУДЦХ-1 шалгаж байна.