2014 оны 3-р сард Х.Ермек нарын зургаан хүн хар тамхи хууль бусаар олж авсан, зарсан, хэрэглэсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж байсан. Уг хэргийн шүүх хурал удаа дараа  мөрдөн байцаалтад буцахын зэрэгцээ хойшилж байсан. Улмаар өнгөрсөн онд анхан шатны шүүхээс Э.Агар, Х.Ермек, Б.Явуухулан нарт 10 жил нэг сарын хорих ял оноосон. Улмаар И.Гомбо-Очир, Б.Энхболд, Э.Уянга нарыг тус тус 01 жил хорих ялаар шийтгэж өршөөлийн хуульд хамруулсан байдаг.

Анхан шатны шүүхээс ял сонссон этгээдүүдэд давж заалдах шатны шүүхэд хандсан. Өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тэдний гомдлыг хэлэлцэж  Э.Агар, Х.Ермек нарт оноосон 10 жил нэг сарын хорих ялыг хэвээр нь үлдээлээ. Харин анхан шатны шүүхээс 10 жил 1 сарын ял сонсоод байсан Б.Явуухулангийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өчигдөр орой сулласан байна.