Миний монголын ард түмэн оюуны зөн билэгиийн өндөр чадавхтай  үндэстэн билээ. Үгэнд утга, чихэнд чимэг, сэтгэлд хүч гэдэг.

Тиймээс төрийн дуулалын 4 р бадгийн эхний мөрний Золтой гэдэг үгний зол нь тун чиг ядмагхан, мөчидхөн утга санааг илэрхийлж байна . золгүй, зол завшаан, зол мууудах, өчүүхэн тохиолдлоос арай чүү гарах золигт мордуулах/ хиймэл золигоор амьд хүнийг золих, өмгөөлж буй хүний оронд өөр хүнийг хохироох/ хууч золионы юм- хүнд тохиолдсон гай барцадыг зайлуулан золиосонд  явуулах гэж гурилаар хүн хийн хувцаслаж ламаар ном уншуулан хаях нь шашны зан үйл.

Золих гэдэг нь  нэг аливаа зүйлийг хэдэн бор юмаар төлүүлж солих дамжлан зээлсэн өрөө төлж дуусаад дамжлан тавьсан юмаа эргүүлэн авах, ялаа эдлэхийн оронд эд мөнгө харгуулан өгч, ялаа золихыг хэлнэ. Монгол Улс минь асар их газар нутаг, эрдэнэс баялагтай ард түмэн үүнийхээ дагуу дотоодын олигархууд, гадаадын шуналтай их гүрнүүдийн гар хөл бологчидын золиос болж чадан ядан бидэрч оршиж байна. 1961-1991 он хүртэл цогтой гэдэг үгтэйгээр, 1991-2006 оноос одоог  хүртэл золтой гэдэг үгээр дуулагдсаар л.

ЦОГТОЙ ГЭДЭГ НЬ ЦОГ НЬ ДЭЭР МОД, НҮҮРС, ТОС нэмүүл асна эс бөгөөс цогшиж байгаад л үнс болно. Тэнгэрлэг үндэстэн академийн Далай нь  ГАЛТАЙ  гэж санал хэлсэн. Учир юун гэвээс бид л Төрийн дуулалаа Билэгдлийн ерөөл дүүрэн баясгалантай үгээр сольж Аливаа үйл ажиллагааны нээлт, хаалт сайн сайхан бүх л арга хэмжээн дээр дуулагддаг учираас 2 үг,1 үсэг солих шаардлагатай.

Эхний мөрний  3 р бадгийн ДАЛАЙ ИХ гэдэг үг нь тэнгэрт хир их дээдсийг /бурхны  оронд/ үдэх вэ дээ? Иймээс  ДАЙЧИН  гэдэг өвөг дээдсийн сүр хүчийг илтгэсэн үгийг шигтгэн оруулах зүйд нийцэх бусуу?.

4 –р бадгийн  1-р мөрний ЗОЛТОЙ гэдэг үгийг Соёмбоны дээр бадамласан галын дөл байдаг учираас , өвөг дээдсээсээ уламжлаж тахиж шүтэж байсны дагуу ГАЛТАЙ гэдэг билэгдлийн үгээр солих  нь билэг дэмбэрэлтэй ш дээ, 4 р бадгийн 2 р мөрний ЭДЛЭВ гэдэг үг нь Монголчууд  бид Жаргалаа эдлээд  дууссан  утгатай дуулагдаад байгаа учираас үргэлж ЖАРГАЛАА ЭДЛЭНЭ  явах заяатай ард түмэн юм чинь ЭДЛЭНЭ гэж дуулах шаардлагатай байна.

1189 оны Шаргачин гал тахиа жилдээ  ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН минь  ИХ МОНГОЛ  УЛСАА ТУНХАГЛАЖ, ДЭЛХИЙН  ДАЙДЫГ  ТӨВХНҮҮЛЖ байсан бөлгөө, ийн байхууд 2017 оны АЛТАН  УНЖУУРГАТ ГАЛ ТАХИА  жилээсээ эрүүл энх ,элэг бүтэн, аз жаргал сайн  сайхан бүхнийг батжин тогтоохын ерөөл буяныг дэгэн дэвжээсэн ТӨРИЙН ДУУЛАЛТАА байж ИХ МОНГОЛЧУУД БИДНИЙ  УТГА ОРШИХ БӨЛГӨӨ .

Төрийн соёмбоны дээр байх бадамласан галыг БНХАУлсаас  үйлдвэрлэгдэж ирдэг СОЁМБО, СОЁРХОЛ архины шилэн дээр зурагдаж ,үйлдвэрлэгдэхдээ ГАХАЙН СҮҮЛ  шиг  мушгиран  үйлдвэрлэгдэж ирдэг нь ёстой чиг болохгүй бусуу? Төрийн  ДАЛБАА бас л ХЯТАД  улсаас үйлдвэрлэгдэж  ирдэг ч АРГА БИЛЭГ  нь

Буруу эргэсэн ирж хийгдэж байгаа нь ЦӨС ихтэй  МОНГОЛЧУУДАД хоёрыг бодуулж нэгийг сануулах буй заа ТӨРИЙН СОЁМБО, ТУГ ДАЛБААГААРАА БИД Ч  ГАДААД УЛСУУД Ч ОРОЛДОЖ ХЭЛТИЙЛГЭЖ, ХАЗАЙЛГАХГҮЙ БАЙВАЛ БОЛЧИХ БӨЛГӨӨ.


МОНГОЛЧУУД БИД ЗӨВ ЯРИЛЦАЖ САЙНААР БОДОХОД Л БИД ХҮЧТЭЙ ЭВТЭЙ БАЙЖ ЧАДНА

чөлөөт уран бүтээлч Б. ХАНДСҮРЭН

/утас 91818848 /

 

 2006 оноос хойш

Дархан манай тусгаар улс
Даяар монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

  Одоо дуулагдах шинэ үгтэй 

Дархан манай тусгаар улс

Даяар монголын ариун голомт
ДАЙЧИН их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын ГАЛТАЙ ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэнэ
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай