“Морин хуур-2016” оны шилдэг 25 дууг олон түмэнд хүргэхээр 300 орчим уран бүтээлчид ажиллаж байна. Аливаа наадам уралдааны хамгийн хэцүү үе нь шударга шалгаруулалт байдаг. Өвдөг шороодсон ч бие биенийхээ авьяас билгийг хайраар тэтгэж урам өгдөг, Монгол түмний авьяастнуудын томоохон наадмын нэг бол Морин хуур наадам юм.

Урд жилүүдэд Гран При шагнал хүртэж байсан 8 оролцогч энэ жилийн наадамд оролцсоноор тус наадмыг улам өрсөлдөөнтэй, шүүхэд амаргүй болгосон ч нэгдүгээр шатны шалгаруулалт шударга сайхан явагдсанд оролцогчид сэтгэл хангалуун байна.

Энэ жилийн наадамд оролцсон 8 Гран При шагналтанг та бүхэнд нэрлэж байна.

Үүнд:

(1) 1988 онд "Зүүдэн бороо" дуугаараа Гран При шагнал хүртсэн, хөгжмийн зохиолч Б. Магсаржав

(2) 1991 онд "Бодлын цагаан хун" дуугаараа Гран При шагнал хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөр

(3) 1990 онд "Орхон түшээ мөрөн", 1996 онд "Эзэн заяа", 2000 онд "Эрхлэхийн заяатай хорвоо" дуунуудаараа 3 удаа Гран При шагнал хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Б. Бямбабаяр,

(4) 2003 онд "Бурхнаас илгээсэн хайр" Гран При шагнал хүртсэн ая зохиогч Т. Ганболд

(5) 2005 онд "Элгэн нутаг, 2013 онд "Хаадын зарлигтай Монгол нутаг" дуунуудаараа 2 удаа Гран При шагнал хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Д. Цэцэрлэг

(6) 2006 онд "Ээжээ" жүжгийн дуу, 2009 онд "Бөхөн шарын нуруу" дуунуудаараа 2 удаа Гран При шагнал хүртсэн УГЗ, хөгжмийн зохиолч Т. Сэр-Од

(7) 2010 онд "Ижий дэлхийн өчил" дуугаараа Гран При шагнал хүртсэн, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал

(8) 2014 онд "Ижий гөрөөс" дуугаараа Гран При шагнал хүртсэн УГЗ, ая зохиогч Н. Чулуунхүү нар энэ удаагийн Морин хуур - 2016 наадмын өнгийг засаж өргөн олондоо дууны их баяр цэнгэл наадмаар дахин учирч байгаад наадмын зохион байгуулах хорооноос гүн талархал илэрхийлье.

Наадмын нэгдүгээр шатанд оролцсон дээрх найман Гран При шагналтнуудаас тэн хагас нь тунаж үлдсэн нь тус наадмын шүүлтүүр шударга үнэнд ойр болж өнгөрлөө хэмээн орон нутгаас оролцогчид ярьж байна..

Наадмын нэгдүгээр шатны шилдэг 25 дуунд:

(1) ахмад хөгжмийн зохиолч, МУУГЖ морин хуурч Л. Идэрбатын ая, Д. Гончигсүрэнгийн үг “Аргадан дуулах нутаг”,

(2) Морин хуур наадмын  шагналт, УГЖ, хөгжмийн зохиолч Д. Баттөмөрийн ая, Д. Норосамбуугийн үг “Эгийн гол”,

(3) Морин хуур наадмын 3 удаагийн  шагналт УГЗ, хөгжмийн зохиолч Б. Бямбабаярын ая, Б. Цэрмаагийн үг “Ийм л сайхан”,

(4) Морин хуур наадмын хошой шагналт УГЗ, хөгжмийн зохиолч Д. Цэцэрлэгийн ая, Л. Гаваасүрэнгийн үг “Сөрж болдоггүй тавилан”,

(5) Морин хуур наадмын хошой шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Т. Сэр-Одын ая, Х. Чилаажавын үг “Гэгээн нутаг”,

(6) Морин хуур наадмын шагналт, УГЖ, ая зохиогч Н. Чулуунхүүгийн ая, О. Ням-осорын үг “Хаан Чингисийн нутаг”,

(7) Орон нутгаас Дорнод аймгийн оролцогч Х. Мөнхбаярын ая, Т Гэрэлхүүгийн үг “Хийморьлог”,

(8) Бага нуур хотын оролцогч, МХөгЗХ-ны Бага нуур хот дахь салбарын тэргүүн Н. Ганбаатарын ая, Г. Балболдын шүлэг “Монгол аялгуу”,

(9) Хэнтий аймгийн хөгжмийн зохиолч Б. Энхбаярын ая, Б. Монголжингийн үг “Энх мөнхийн эх орон”

(10) МХөгЗХ-ны гишүүн, хөгжмийн зохиолч С. Тараагийн ая, Н. Пүрэвийн үг “Алтай”,

(11) МХөгЗХ-ны гишүүн, хөгжмийн зохиолч Ш. Өлзийбаярын ая, Н. Баянмөнхийн үг “Тэнэгэр их тал”,

(12 / 13) МХөгЗХ-ны гишүүн, хөгжмийн зохиолч Х. Мөнх-Ертөнцийн ая, Б. Төмөрийн үг “Ээждээ”, УГЗ, яруу найрагч Ү. Хүрэлбаатарын шүлэг “Ардын дуу шиг аав минь”

(14) МХөгЗХ-ны гишүүн, ая зохиолч Д. Дорлигийн ая, Н. Наадайн \үг “Дууны сайхан намар”

(15) МХөгЗХ-ны гишүүн, ая зохиолч Н. Батөлзийгийн ая, О.Шинэбаярын үг “Аав таныхаа дэргэд”

(16) МХөгЗХ-ны гишүүн, ая зохиолч Б. Лувсанравданы ая, Ц. Өнөболдын үг “Хүннү хүлэг”

(17 / 18) МХөгЗХ-ны гишүүн, ая зохиолч И. Эрдэнэбуяны ая, Л. Оюун-Эрдэнийн үг “Зүрхэн нутаг”, яруу найрагч Цэцэнбатын үг “Бүтэн заяа”

(19) МХөгЗХ-ны гишүүн, ая зохиолч О. Эрдэнэбатын ая, Н. Пүрэвийн үг “Засагт ханы эрчүүд”

(20) Соёл, Урлагийн газрын мэргэжилтан, ая зохиогч Г. Жанцансамбуугийн ая, СГЗ, З.Түмэнжаргалын үг “Хайрын эгшиглэн”,

(21) Миний Монгол радио ФМ-ын захирал Д. Батсүхийн ая, Ч. Алтантүлхүүрийн үг “Ерөөлөөр амлуулсан эх орон”

(22) Рок Поп хөгжмийн төлөөллөөс залуусын дунд Чойжоо хэмээн танигдсан Б. Чойжилсүрэнгийн үг ая “Намрын ганц улиас”

(23) ӨМӨЗО-д ажиллаж амьдарч байгаа, ая зохиогч Г. Гэрэлбаатарын үг ая “Миний Монгол”

 (24) Залуу үеийн төлөөллөөс ХБК-ын 2-р курсын оюутан Ш. Сугарцэрэнгийн ая, Ч. Нандинцэцэгийн үг “Аавтай орчлон”,

(25) ХБК-ын 2-р курсын оюутан Г. Отгонбаярын  ая, Н. Минжинсайханы үг “Омогшил” зэрэг бүтээлүүд шалгарлаа.

2016 оны шилдэг 25 дуунаас 14 бүтээл нь Улсын Филармонийн симфони найрал хөгжимтэй 2-р шатандаа тоглогдох бөгөөд гурван бүтээл нь БДБЭЧ-ын симф-жазз найрал хөгжимтэй, нэг бүтээл нь Үндэсний Их Театрын цөөхүүл хөгжимтэй, 7 бүтээл нь бичлэгээр оролцоно.

Энэ жилийн Морин хуур наадмын оны шмлдэг дууг олон түмэнд хүргэхээр 300 гаруй уран бүтээлчид ажиллаж байна.

Үүнд. Хурд хамтлаг, Консонанс хамтлаг, МУУГЖ, зууны манлай дуучин  Б. Сарантуяа, МУУГЖ, дуурийн дуучин Г. Ариунбаатар, МУУГЖ, дуурийн дуучин У. Далантай,  ЦДБЭЧ-ын найрал дуу, ХЦДБЧ-ын найрал дуу, ХБК-ын оюутны найрал дуу, УБИС-ийн найрал дуу, Улсын филармоны симфони найрал хөгжим, ЦДБЭЧ-ын симф-жазз найрал хөгжим,  Үндэсний Их Театрын цөөхүүл зэрэг багтана.

Оны шилдэг шилдэг 25 дууны бас нэг онцлог нь  найрал дуутай бүтээлүүд бөгөөд энэ жилийн хувьд Найрал дуутай найман бүтээл тоглогдож байна