Жи-тайм корпорацийн үйл ажиллагааг нийгэмд буруугаар мушгин гуйвуулж буй мэдээлэлтэй зэрэгцэн иргэдийг хууран мэхэлж, хувийн мэдээллийг нь бүртгэх нууц цахим тохиргоонд хандахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Энэхүү цахим зар дараах агуулгатай:
Таны бүртгэлийн мэдээллээр тулган баталгаажуулж мөнгийг буцаан олгох тул бүртгэлийн мэдээллийг үнэн зөв оруулна уу. Мөнгө буцаан олгох өдрийг таны бүртгүүлсэн утас руу мессежээр болон залгаж мэдэгдэнэ.

  • Овог нэр:
  • Регистрийн дугаар:
  • Утасны дугаар:
  • Хохирлын хэмжээ:

Энэ бол Жи-таймын давалгаан дундаас хэсэг бүлэг этгээд бусдын хувийн мэдээллийг хууль бусаар авах оролдлого юм.  http://gtime-luivar.atwebpages.com/ гэх домэйн хаягаар хохирсон гэх иргэдийн мэдээллийг авч буй нь хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хаана ч бүртгэлгүй албан бус хаягаар хууран мэдээлэл цуглуулж буй явдал хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Иймээс иргэд та бүхэн уг хаяганд хууртаж мэдээллээ оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

gtime-luivar.atwebpages.com