Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаа гаргасан байна.
Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Их Хурлын гишүүн Дуламдоржийн Тогтохсүрэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Жадамбын Энхбаяр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг өнөөдөр (2017.02.24) Улсын Их Хурлын дарга М.Энхболд гардуулж баяр хүргэлээ.