Сэтгүүлч А.Баярмааг хорьж шалгах шаардлагагүй гэж үзэж цагдан хориог цуцаллаа
2024/05/06
Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж, улмаар өнгөрөгч Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь олсон байдаг.
Талийгаач Г.Батбаяртай хамт шалгагдаж байсан гэх Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмааг Эрүүгийн цагдаагийн албан /ЭЦА/-аас албадан баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал болж өндөрлөв. Шүүхээс сэтгүүлч А.Баярмааг цагдан хорих шаардлагагүй хэмээн үзсэн юм.
Энэ талаар, түүний өмгөөлөгч хэлэхдээ, "Прокурорын зүгээс үйлчлүүлэгчийн маань цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний санал оруулж ирлээ. Талууд мэтгэлзээд, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авахуулахгүйгээр өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж өгнө үү гэсэн өмгөөлөгч нарын зүгээс байр суурьтай оролцлоо. Ингээд шүүх нотлох баримтуудад үндэслэж монгол улсын хилээр гарах таслан сэргийлэлтээр сольж цагдан хорихыг цуцалж, татгалзлаа. Шударга шүүхдээ баярлалаа.
Монгол улсын үндсэн хуулинд заасан байдаг. Хүн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх нь үндсэн хуулиараа баталгаажсан эрх байдаг. Үндсэн хуулиараа олгосон энэ эрхийг ялгаж, салгаж ойлгож байгаасай гэж би боддог. Нэг үэзл бодлоо илэрхийлэхээр л гүтгэсэн, гэмт хэрэгт нөлөөлсөн, гэмт хэрэг үйлдсэн болчихдог. Ингээд байвал ардчилал гэдэг үнэт зүйл нь хаана байгаа юм, агуулгын алдагдуулахгүй зөв агуулгаар нь харж байгаасай" гэлээ.
Холбоотой мэдээлэл:
Хамгаалалт хүссэн сэтгүүлч А.Баярмааг албадан баривчилжээ
Зочин · 2024/05/06
S AWI80955877
Зочин · 2024/05/06
SEXSDI80955877