Сэтгүүлч С.Будрагчаа: Сэтгүүлч А.Баярмааг баривчилсан нь ЭРХ БАРИГЧДААС өгч буй анхааруулга, сануулга, сүрдүүлэг хэмээн үзэж байна
2024/05/06
Сэтгүүлч А.Баярмааг албадан цагдан хориод буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл сэтгүүлч С.Будрагчаа цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлэв.
Тэрбээр, "ДАХИН НЭГ СЭТГҮҮЛЧИЙГ БАРИВЧИЛЖ ХОРИЛОО
Тасархай бүгдийг тас.мн-ээс сайтын сэтгүүлч А.Баярмааг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчилж, цагдан хорих шийдвэр гаргалаа.
Сэтгүүлч А.Баярмаад "хилийн хориг тавих, Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах" зэрэг олон өөр арга хэмжээ авч болох байтал баривчилж, цагдан хорьж буй нь сэтгүүлчээр ажиллаж буй хүмүүст ЭРХ БАРИГЧДААС өгч буй анхааруулга, сануулга, сүрдүүлэг хэмээн би хувьдаа үзэж байна.
А.Баярмаатай би хэдхэн хоногийн өмнө уулзахад "Цагдаа нар надад ямар ч хамаагүй хэрэг тохох гэж оролдоод хэцүү байна. Надтай хамт шалгагдаж байсан Г.Батбаяр (өмгөөлөгч) ах учир битүүлгээр амь насаа алдчихлаа. Би айж эмээж байна. Би сэжигтэн ч биш, яллагдагч ч биш" хэмээн хэлж байлаа.
Сэтгүүлч А.Баярмаагийн гэр болон ажлын байранд цагдаа нар дайран орж нэгжлэг хийх үеэр түүний ажлын байрнаас төрийн өндөр албан тушаалтны авлига, албан тушаалын гэмт хэргийн талаарх нотлох баримт, мэдээлэл олдсон тул түүнийг хувь хүний талаарх мэдээлэл цуглуулсан хэмээн буруутгаж яллах гэж байж болзошгүй байна.
Хэрвээ сэтгүүлчийг ийм аргаар яллах аваас Монгол Улс дэлхий нийтэд шившиг, гутамшиг болж харагдах юм.
Монгол Улс сэтгүүлчдийг мөрдөн мөшгидөг, сэжигтнээр татмагцаа баривчилдаг явдал хэрээс хэтэрлээ энэ явдалд онцгой анхаарал хандуулж, дэлхий нийтэд мэдээллэж, яаралтай шуурхай арга хэмжээ авахыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хичээнгүйлэн хүсэж байна" гэлээ.
Холбоотой мэдээлэл:
Зочин · 2024/05/06
hyatad oros zasvarin niigemiig batalgaajuulj hezee ch sehehgui urgeljíin yaduu duulgavartai mujiin hemjeend oruulah uuregtei nyamdorjoos
Зочин · 2024/05/06
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh