VS: Хууль зөрчиж хувийн өмчид халдсан & Хууль бусаар хувийн өмчид халдаагүй
2024/05/07
“Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй гацсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард газар дээр нь ажиллаж, газар чөлөөлөхийг холбогдох албанд үүрэг болгосон. Энэ хүрээнд “Эрэл” компанийн 800 метр газрыг чөлөөлж байна” хэмээн хотын дарга Х.Нямбаатар өчигдөр олон нийтэд мэдээлсэн билээ. Тэдний байр суурийг хүргэе.
Тэгвэл тус үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэж буй гэдгээ "Эрэл” группын ерөнхийлөгч Б.Эрдэнэбат өнөөдөр /2024.05.07/ мэдээлэл хийж мэдэгдэв.
Тэрбээр “1984 оноос өнөөдрийг хүртэл 40 жилийн ажлыг минь Х.Нямбаатар гэх хүн дүгнэж ярьж байна. Тухайлбал шүүхийн шийдвэр гарсан байхад зам яагаад чөлөөлдөггүй юм гэж ярьж байсан. Үндсэн хуулиараа бид хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулаад хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл, эдийн засагтай гэж өнөөдөр ярьж байгаа.
Чөлөөт зах зээлийн амин сүнс нь буюу өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан. Өөрөөр хэлбэр хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд монголын ард түмэн ажиллаж, амьдарч байна. Х.Нямбаатар хэлэхдээ “Эрдэнэбат монголын уул уурхайн баялгийг гадна талд аваачиж, үрэн таран хийсэн” гэсэн.
Хууль зүй дотоод хэргийн сайд байсан, хотын Засаг даргаар ажиллаж байгаа хүн Үндсэн хуулиа зөрчөөд, хүний хувийн өмчийг буюу “Эрэл”-ийг очиж буулга, нураа гэж хэлж байгааг байж болохгүй зүйл гэж бодож байна.
Өөрөөр хэлбэл очиж гэмт хэрэг үйлдэж, хүний хувийн өмч болох үйлдвэрийг нь нураачих, би очиж шалгана гээд байгаа нь мафын толгойлогч, эзэн шиг ичгүүр сонжуургүйгээр энэ яриагаа улс орон даяар зарлаж байна. Мөн энэ тухайгаа өөрийн твиттер хуудаснаа өнөөдөр бичсэн. Зөвхөн “Эрэл” компани, Эрдэнэбат гэдэг хүний нэр хүндтэй холбоотой асуудал биш. Тэнд ажиллаж байгаа олон мянган хүний нэр хүнд, компанийн үйл ажиллагаанд халдсан маш ноцтой, байж болохгүй зүйл юм.
Энд дурдагдаад байгаа шүүхийн шийдвэрийг би авч ирсэн. 2023 оны долоодугаар сарын 24-ний өдөр гарсан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр. Үүн дээр хотын даргын гаргасан газар чөлөөлөх захирамжийг шүүх хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгосон. Анхан шатны шүүхээс эцсийн шийд гартал аль нэг тал ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг захирамж гаргасан. Гэтэл хотын дарга үүнийг зөрчиж, дээр дурдсанчлан үүрэг өгч, намайг энд хэвлэлийн бага хурал хийж байхад техникүүдээ аваад оччихсон байгаа юм. Хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй өмчийг хотын дарга үүрэг өгөөд эвдүүлж байна. Энэ бол гэмт хэрэг юм.
Дараагийн асуудал. Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “Эрдэнэбат монголын уул уурхайн баялгийг гадна талд аваачиж, үрэн таран хийсэн” гэсэн. Үүнд тайлбар хэлье.
Би 1984 онд сургууль төгсөж ирээд 10-аад инновацын бүтээлүүд хийсэн. Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгийг хамарсан 50 мянганы зураглалын ажлаар хайгуул хийж алтны Уянгын ордыг нээсэн. Гурван жил энэ ажлыг хийж, нөөцийг нь хамгаалсан. Анх удаа Монгол Улсад хувийн компани өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн гэж Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэлд бичээстэй байгаа. Эндээс гарсан алтыг олборлохоос эхлээд бүх ажлыг төрийн хамгаалалтад хийж Монгол банкны Эрдэнэсийн санд авч ирж тушаасан.
Монгол банкны Эрдэнэсийн санд манай компанийн авч ирж тушаасан бүх металл олон тонноороо тушаагдаж, тэнд алтан ембүү нь хадгалаатай байдаг юм. Эндээс олсон орлого, үйл ажиллагааны ашгаар бид 1994 онд байшин үйлдвэрлэх комбинатыг худалдаж авсан. Үүнээс хойш 30 жил энэ үйлдвэр дээрээ үйл ажиллагаа явуулаад, жил бүр Улаанбаатар хотын дүүргүүдэд 200-500 айлын орон сууцнуудыг барьж, ашиглалтад өгдөг байсан.
Хувийн өмчийг хууль бусаар дээрэмдэж байгаа үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг дандаа нотлох баримтад тулгуурлаж товч мэдээлэл өглөө” гэв.
Тэгвэл ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Үүний нэг болох “Гермес” төвийн урд талын нүхэн гарцтай уг замыг холбоно. Өөрөөр хэлбэл, хотын хэвтээ тэнхлэгийн замуудыг холбох холбоос зам гэж болно.
Мөн Улаанбаатар хотын нийт авто замын 70 хувь орчим нь элэгдэлд орж, стандарт хангахгүй болсон учраас шат дараатай засаж, шинэчилж байна. Үндэсний их баяр наадмаас өмнө замын засвар, шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгана. ААН-үүдэд хандаж хэлэхэд нийтийн эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, мөн шүүхийн шийдвэрийг хүндэлж ажиллах хэрэгтэй. Бид хууль бусаар хувийн өмчид халдаагүй гэдгийг дахин хэлье” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
хүннү · 2024/05/08
Төрийн хайр халамжийг бишгүй хүртсэн биз дээ? Одоо энэ ажилд тус болж үз. Мишээл экспогоос 10-р хороолол хүрэх нэвт зам шүү дээ. Маш их ач холбогдодтой зам.
Ззз · 2024/05/08
Нэг л их газартай миний2 гэсэн зангиатай хулгайч нар! Энэ юугаараа газар авах юм хууль бусаар өөрийн эрх мэдэлд дулдуйдаж л газартай болж байгаа шдээ. Сайд байхдаа өчнөөн юм гусаж л үйлдвэр нтр гуцахтайгаа болсон. Одоо дуугүй наа газраа чөлөөл! Энэ хотыг тэлэх боломжгүй болтол аны хэдэн арьснууд хувааж зусалж, сэглэж ханахгүй улам чичрээд өлөнтөөд бх юм. Хот тохижилтонд урамсараараа хандчих сайд бсан хүний жудаг ч ханхлахгүй өлмөн зэлмэн өвгөн.
Зочин · 2024/05/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
сараа · 2024/05/08
Хотынхоо хөгжлийг бодоод, мөн Төрийн "хар" хүн байснаа бодоод "шүүхийн шийдвэр" гээд байлгүй өөрөө санаачлагаараа газраа чөлөөлөөд өгчих сэтгэл зүрх алга гэж үү. Энэ газарт нэвт зам гаргасанаар хотын түгжрэл 20-иод хувиар буурна гээд байгаа юм биш үү.
Зочин · 2024/05/08
ANYSN S80955877
Зочин · 2024/05/08
амиа бодсон хүмүүсээс болоод зам тавигдахгүй удсан байштээ Нямбаатарт амжилт хүсье явж явж энэ Нямбаатар бодитойгоор ажиллаж байна
Зочин · 2024/05/08
энэ муухай өвгөн одоо болооштээ яиар ичдэггүй юм бээ. Нямбаатар харин үр дүн гаргах гээд ямар уйгагүй ажиллаж байнаа
Зочин · 2024/05/07
TSAGN SEXSYG80955877
Зочин · 2024/05/07
AXD NAADGCH SEKSYGR80955877
Зочин · 2024/05/07
SEXSDN80955877
Dd · 2024/05/07
Nyambaatar ene gazar deer eerteeyuu VHS barihgui uchraas Deere gej uzeh bolno gej uu!? Emch uu ezemshil gazar uu gedeg mn
Зочин · 2024/05/07
балиар өвгөн энэ өвгөнийг монголд хэрэгтэй зүйл хийсэнг мэдэхгүй юм харин дарханы цементийг үгүй хийж хүмүүсийг нь улны байдалд оруулсанг мэдэж байна
яя · 2024/05/07
Нийслэл газраа мэднээ