УИХ-аас Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталлаа. Хууль батлагдсанаар ирэх онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 883,9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33,6 хувь, нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 293,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 35,6 хувь болсон. Ингэснээр нэгдсэн төсвийн нийт алдагдал 409.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний хоёр хувьтай тэнцэж байгаа юм.

Мөн ирэх онд төсвийн хөрөнгөөр 2 их наяд 567,5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх бол барилга байгууламжийг санхүүжүүлэхэд 1 их наяд 143,2 тэрбум төгрөг зарцуулахаар болов.

Сайд нарын багцад хэдий хэмжээний хөрөнгө суусан, хэн хамгийн их хөрөнгийг захиран зарцуулах эрхийг УИХ-аас авсныг танилцуулж байна.

Ерөнхий сайд- 107 тэрум 422,7 сая төгрөг

Шадар сайд- 121 тэрбум 945 сая төгрөг

ЗГХЭГ-ын дарга 21 тэрбум 37,2 сая төгрөг

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд- 74 тэрбум 939,7 сая төгрөг

Сангийн сайд- 1 их наяд 963 тэрбум 454,9 сая төгрөг

Хууль зүйн яамны сайд- 37 тэрбум 298,1 сая төгрөг

Барилга, хот байгуулалтын сайд- 208 тэрбум 79,8 сая төгрөг

Батлан хамгаалахын сайд- 189 тэрбум 828,8 сая төгрөг

Боловсрол, шинжлэх ухааны сайд- 1 их наяд 96,472 сая төгрөг

Зам тээврийн яамны сайд- 295 тэрбум 343,3 сая төгрөг

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд- 146 тэрбум 939 сая төгрөг

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн яамны сайд- 151 тэрбум 328 сая төгрөг

Хүн ам, нийгмийн хөгжлийн яамны сайд- 3 тэрбум 325.2 сая төгрөг

Эрүүл мэндийн яамны сайд-136 тэрбум 660.2 сая төгрөг тус бүр захиран зарцуулна. Үүнээс харахад Сангийн сайд Ч.Улаан хамгийн баян, их хөрөнгө зарцуулах эрхтэй байгаа бол хуучин уламжлалыг дагаж Боловсрол, шинжлэх ухааны сайд Ч.Гантөмөрийн төсөв 1 их наяд 96.472 тэрбум төгрөгөөр суусан нь бусад сайдуудтай нь харьцуулахад хамгийн өндөр харагдаж буй.

Хууль тогтоох дээд байгууллагыг удирдаж байгаа УИХ-ын дарга ирэх онд 26 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй байх бол  Үндсэн хуулийн цэцийн дарга 794 тэрбум 5 сая төгрөгийн мэдэл авсан юм.

Х.Даваа