Нөхөр бид хоёр суугаад 10 жил болж байна. Гурван хүүхэдтэй. Хэн хэн нь төрийн байгууллагад ажилладаг. Ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй, гурван үрээ бүлтийтэл нь гоёхгүй ч, уранхай хувцастай явуулахгүй л байна. Байрны зээлээ удахгүй дараад дуусгана.  Амьдрал ч яахав ингээд сайхан цэгцэрч л байна.  Нэг л мэдэхэд нөхөр бид 2-ын харьцаа бүүр аягүй хөндий болчихож. Хэн хэн нь ядарч ирээд хүүхэд гэр ажил гэсээр байгаад секс сардаа 1-2 удаа хийнэ.  

Би анх байсан шигээ хичээсэн чинь яагаад байгаан зүгээр бай гэсэн үг сонссон. Яагаад ч юм нөхөр нэг л сонин санагдаад байх болсон. Тэгээд нөхрийгөө унтсан хойно нь гар утсаар нь ФБ чатыг нь ухлаа. Хоёр хүүхэдтэй  хүүхэнтэй явалддаг юм байна.  Нөгөөх нь бас нөхөртэйгөө сардаа 1-2 удаа секс хийдэг л гэнэ. Манай хүн шиг гоё биш, хүйтэн хөндий өөрийгөө мөнгө олж ирдэг болохоор их юманд  бодсон амьтан гэх мэтээр их зүйл бичжээ. Тэр дундаас  “Хааяа эхнэрээс чинь салгаад, би нөхрөөсөө салаад  хамт амьдармаар байна” гэсэн үг л нүдэнд туслаа.

Нөхрийгөө алдчих юм болов уу, энэ элэг бүтэн амьдралаа алдчих юм болов уу гэж айгаад нөхрийгөө сэрээгээд шөнө секс хийгээд эрхэлж байгаад л унтлаа. Байрны зээл дуусах гэж байгаа юм чинь хүүхэдтэй болое гэсэн чинь үгүй гээд уурлаад байх юм.  

Энэ амьдралаа яаж бүтэн хэвээр нь авч үлдэх үү,  нэг хүүхэд гаргаж өгөх үү ч гэж бодох юм. Ямар ч байсан өнөөдрөөс эхлээд өөрийгөө өөрчлөх ёстой байх. Харин яаж вэ