УИХ, Засгийн газрын гишүүн хүн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй байдаг юм байна. Тэр бүү хэл,  УИХ-ын тогтоолд өөрчлөлт   оруулан  өөрийн компанийн   хүсэл сонирхолд нийцүүлэн  гаргуулж болдгийг Сангийн сайд  Б.Чойжилсүрэн яруу тод харууллаа хэмээн  Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэд үзэж буйгаа хэвлэл мэдээллийнхний сонорт дуулгалаа.  

Алдарт Тост, Тосонбумбын нуруу төдийгүй уг нуруунаас эх авах Хөвөөт, Хуршуутын голыг хамгаалах орон нутгийн иргэдийн тэмцэл үргэлжилсээр байгаа ч үр дүнд төдийлөн хүрээгүй төдийгүй  Тост, Тосонбумбын   нурууны  байгалийн нөөцийн хилийн заагийг тогтоох тухай хуульд заасан 896,527,44 га талбайг тусгай хамгаалалтад авахаар болсон ч энэ сарын 15-нд  хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар  уг газрын хэмжээг 743 мянган га хэмээн тогтоосон  нь  гурвантэсчүүдийг тэмцэхэд хүргэсэн аж.

Тодруулбал,   эрхэм Сангийн сайд эрх мэдэл, албан тушаалаараа түрүү барин “Сауд гоби коал транс” ХХК  153 мянган га талбайд эзэн сууж,  Засгийн газрын хуралдаан  болохоос  тав хоногийн өмнө байгалийн нөөц бүхий  Хуршуутын голд  тэрэг техникээ байршуулан кэмпээ  байгуулан, зам талбай тавьж, хөрсийг нь тэгшилж эхэлсэн байна.

Үүнийг эсэргүүцсэн  сумын ИТХ-ын дарга Б.Отгонбаяр,  БО-ны улсын байцаагч А.Атар, Тост багийн Засаг дарга Н.Галаахүү, Урт багийн Засаг дарга Л.Пүрэвдорж, Байгаль хамгаалагч Ж.Пунцагбал, Ч.Энхзаяа нар   тус компанийн эзэмшиж буй талбай дээр очиж, шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох акт гаргасан ч  “Сауд гоби коал транс” ХХК-ийнхан үл тоомсорлосон төдийгүй гуравдугаар сарын 18-ны өдөр хөрс хуулалтаа хийж, баяраа тэмдэглэсэн байх юм. Тэгэхээр тус компанийнхан Засгийн газрын шийдвэр хэрхэн гарахыг урьдчилан мэдэж байсан учраас  ийн дур зоргоороо авирласан болж таарч буй хэрэг.  

үргэлжлэлийг эндээс