Мисс, фото модель Б.Гүнзаяа Вьетнамын загварын долоо хоногт анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцохоор уригджээ.

Түүний хувьд өмнө нь Азийн кино наадамд анх удаагаа эх орноо төлөөлж оролцсон бол энэ удаа "Vietnam International Fashion Week 2017-д уригдсан нь энэ юм.

Б.Гүнзаяа өөрийн цахим хуудаснаа "Дахиад нэг баяртай мэдээ. Хүн хүсэл мөрөөдөл зорилготой байхад шагнадаг юм шиг. "Vietnam International Fashion Week 2017-д оролцох албан ёсны урилга ирлээ. Монгол Улсаасаа анх удаа оролцох гэж байгаадаа талархаж, маш их баярлаж байна шүү. Олон улсын шилдэг загварын салбарынхан, олон улсын хэвлэлүүд цугларсан гайхалтай арга хэмжээ байх нь ээ. Намайн үргэлж дэмждэг хүмүүстээ маш их баярлалаа" хэмээн бичжээ.

Энэхүү загварын долоо хоног энэ сарын 25-28-нд болно.