Ирэх намар ерөнхий боловсролын сур­гуулийн I ангид элсэх зургаан настнуудын бүртгэл энэ сарын 25-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.

2011 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд бүртгэлд хам­рагдах боломжтой юм. Харин таван нас­тай нэг ч хүүхэд бүртгэхгүй гэж мэдэгдэн нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж гаргаж, дүүргийн бүртгэлийн комисст хүр­гүүлжээ. Тус газраас бүртгэлийн үйл явцад хяналт тавьж буй бөгөөд эцэг, эхчүүдийг хүүхдээ амжиж бүртгүүлэхийг уриалж байна.

“Хичээлийн бүтэц, зохион байгуу­лалт, төлөвлөгөөг урьдчилан гаргахын тулд ийнхүү хавар бүртгэж байгаа” гэж нийс­лэлийн Боловсролын газраас мэдээллээ. Дашрамд дурдахад, 2017-2018 оны хичээ­ лийн жилд 32.623 хүүхэд ЕБС-ийн I ангид элсэх аж.