Ази, Номхон далайн бүсийн сургалтад оролцов

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, ахлах референт Л.Дүгэрсүрэн нар 2017 оны 04 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Какахстан улсын нийслэл Астана хотод болсон "Хүний эрхийн үндэсний байгууллагуудыг байгуулах нь” бүсийн сургалтад оролцов.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газар Ази, Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Чуулганаас хамтран зохион байгуулсан тус сургалтад Комиссын гишүүн П.Оюунчимэг "Нээлттэй хяналт шалгалтын үр нөлөө” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.