Сүүлийн үед  тус телевизэд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас ийнхүү төрөөс санхүүгийн  шалгалт орохоор болжээ. МҮОНРТ 2005 онд олон нийтийн статустай болсноос хойш санхүүгийн шалгалт хийгээгүй юм байна.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар шалгалтыг өнөө маргаашгүй эхлэх гэнэ. Шалгалт эхлэхтэй холбогдуулан зарим нэгдлийн дарга  гадаад руу гарч эхэлсэн мэдээлэл байна.  Тухайлбал, тус телевизийн нэгдүгээр нэгдлийн дарга Г.Гэрэл саяхан АНУ-ыг зорьсон бол өчигдөр 10 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Энэтхэг улсыг зорьжээ. Тэдний олонх нь дунд шатны дарга нар гэнэ.

Захирал асан Ч.Даваабаярыг ажлаас чөлөөлөх  Ерөнхий захирал М.Наранбаатарын тушаалд нэгдлийн дарга нарыг шалгах тухай заалт байсан юм.