Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн засаг  захиргааны анхан шатны нэгж  хорооны Засаг даргаар олон жил ажиллан өндөр насны тэтгэвэртээ гарч буй Н.Даваадорж,  Ж. Чимэдцогзол, Ж.Оюунцэцэг, Л.Давийчомбо, Ё.Отгонбаяр, Ц.Дунгармаа нарыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хүндэтгэлээ.    Мөн үеэр зарим хорооны Засаг даргад Засаг даргын Тамгын газрын ахмад ажилтны үнэмлэх гардуулав.