Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн баасан болон бямба гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Таван толгойн цэргийн ангийн сургалтын төвд болсон билээ.

Энэхүү тэмцээн нь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын хувьд цэргийн бэлтгэл, сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар, авхаалж самбаа, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан томоохон сорилт болдог юм байна. Гэвч энэ тэмцээнд оролцсон нэг алба хаагч амь насаа алдаж, түүнийг бэлтгэлд авч явсан Дэд хурандаа Баярмагнай өнөө өглөө нас барсан байна.

Мөн уг тэмцээнд оролцсон нэг  албан хаагч өнөөдөр Госпиталь буюу Батлан Хамгаалах Хууль Сахиулах Алба Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг хэвтэн эмчлүүлж байна.

Ерөнхийлөгчийн нэрэмжит энэ тэмцээн ЦЕГ–ын хувьд хүнд цохилт боллоо. Тодруулбал марш тактикийн тэмцээнд цагдаагийн байгууллагаас төлөөлөн оролцсон Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ажилтан , цагдаагийн ахлагч Д.Оролгор энэ сарын 12-ны өдөр нас барсан. Тэрээр тэмцээний үеэр хоёр ч удаа ухаан алдаж унасан бөгөөд барианд орж ирээд эмнэлгийн тусламж авч байхдаа нас баржээ. Талийгаач сэргэлэн цовоо нэгэн байсан бөгөөд тэмцээнд оролцохгүй гэж байхад нь хүчээр оруулсан байна.

Талийгаачийг болон цагдаагийн алба хаагчдыг марш тактикийн тэмцээнд бэлтгэж байсан Дэд хурандаа мөн өнөөдөр өглөө нас барсан байна. Тодруулбал Дэд хурандаа Баярмагнай өнөөдөр өглөө нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Үүнээс гадна уг тэмцээнд оролцсон цагдаагийн нэг алба хаагч комын байдалтай Госпиталь буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ талаар өнөөдөр цагдаагийн байгууллага нууцалж байна. Цагдаагийн алба хаагч хүн, нэг хүний ард гэр бүл байдаг гэдгийг цагдаагийн дарга, хурган дарга нар ухаарах хэрэгтэй. Үгүй бол энэ мэтээр марш тактикийн тэмцээнээс болж хүнээ алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байх уу? Ө.Энхтөр даргаа

Үргэлжлэлийг эндээс