Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэлнэ. Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарладаг. Иймд өнөөдөр буюу энэ сарын 26-ны сонгуулийн өдөр авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Тиймээс иргэд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож саналаа өгнө үү.